ХӨВСГӨЛ: Баярын өдөр 14 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-02 14:42:51

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр 14 хүүхэд шинээр төрсөн байна. Аймгийн  ЗДТГ, ГБХЗХГ-аас Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өчигдөр баярын өдөр шинээр төрсөн хүүхэд, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлж дурсамж, бэлэг гардуулж, баяр хүргэлээ.


Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар ээжүүдэд хүүхдэдээ бие хүний сайн сайхан шинж байдал, зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх, гэр бүлээ хүүхдэд аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчин болгон авч явах хэрэгтэйг онцолж байлаа.



Хөвсгөл аймаг 137900 гаруй хүн амтай бөгөөд 18 хүртэлх нас хүүхэд 50200 гаруй амьдарч байна. Тус аймагт жилд 2000 гаруй хүүхэд шинээр төрдөг ажээ.

 

Холбоотой мэдээ