СЭЛЭНГЭ: Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах сургалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-06 07:54:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах 2 дугаар шатны сургалт Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд 3 дахь өдрөө үргэлжилж  байна.

 

Тус сургалт нь газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үеийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Онцгой комисс, Нэгдсэн шуурхай штаб, нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох.

 

Цаашлаад нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой юм.

Сургалтад аймгийн Онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн 50 гаруй бүрэлдэхүүн хамрагдаж байна.

 

Сургалтаар “Ослын удирдлагын тогтолцоо”, “Стратегийн команд штабын сургууль зохион байгуулах заавар” зэрэг сэдвээр мэдлэг өгч, газар хөдлөлтийн цагийн байдалд ажиллах дадлага сургалтыг явуулж байна.

Түүнчлэн “Бэлэн бай” нөлөөллийн аяны хүрээнд газар хөдлөлтийн талаар зөвлөгөө, зөвлөмжийг иргэдэд өгч, таниулах ажлыг мөн зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ