ДУНДГОВЬ: “Монгол ахуй бол Монголын хамгийн шилдэг нууц сургууль” бүтээлээр тэргүүн байр эзлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-05 17:27:21
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Соёлын яам, СУИС-ийн Соёлын сургуулиас  хамтран зохион байгуулсан "Соёлын өв" улсын эчнээ олимпиадад Дундговь аймгийн "Говийн ирээдүй цогцолбор сургууль"-ийн 12Б ангийн сурагч Б.Дашдаваа 98 хувийн гүйцэтгэлтэйгээр тэргүүлж, СУИС-д тэтгэлэгтэй суралцах урилга хүлээн авав.

СУИС-ийн Соёлын сургуулиас ерөнхий боловсролын сурагчдын соёлын өвийн мэдлэг, чадвар, хандлага дадлыг хөгжүүлэх, соёлын өвийн боловсрол олгох, дэлхийн болон Монголын соёлын өвийг танин мэдэж эзэмших, мэдлэг бүтээх үйл явцыг нь хөхиүлэн дэмжих зорилгоор “Соёлын өв” улсын эчнээ оимпиадыг 2018 оноос эхлэн 3 үе шаттайгаар зохион байгуулж байгаа ажээ.

Олимпиадын II шатны шалгаруулалтаас 120 орчим сурагчийн бүтээл шалгарч, олимпиадын төв комисст ирсэн ба комиссын гишүүд сурагчдын бүтээлийг уншиж, танилцан, биет дүрс бичлэгийг үзэж нягталсны үндсэн дээр тэргүүн, дэд, тусгай байрын 8 сурагчдын шилдэг бүтээлийг шалгаруулжээ.

Тус уралдаанд Б.Дашдаваа “Монгол ахуй бол Монголын хамгийн шилдэг нууц сургууль” сэдэвт бүтээлээр оролцсон бөгөөд түүнийг Говийн ирээдүй цогцолбор сургуулийн түүх нийгмийн ухааны багш Б.Ууганцэцэг бэлтгэсэн байна. 



Холбоотой мэдээ