Монголын бөхчүүд шинэчилсэн жагсаалтад

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-07 15:00:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ны чансааны оноо олгох 2023 оны гурав дахь цуврал тэмцээнийг өнгөрөгч долоо хоногт Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит болгож Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан билээ.


Тус тэмцээнд өрсөлдсөн Монголын бөхчүүд 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальтай эх орондоо ирсэн. UWW-гаас тэмцээний дараа чансааг шинэчилсэн байна.

Эрэгтэйчүүдээс 65 кг-ын жинд түрүүлсэн ОУХМ Т.Тулга 3 байр урагшилж жиндээ 7 дугаар байрт орсон бол эмэгтэйчүүдээс 62 кг-ын жинд үзүүрлэсэн МУГТ П.Орхон хамгийн том үсрэлтийг хийж 28 дугаар байраас 19 рүү дэвшжээ.

Энэ жилийн “Ranking Series”-ийн хамгийн сүүлийн цуврал тэмцээнд долдугаар сарын 13-16-нд Унгарын нийслэл Будапешт хотод болно.


 Бишкекийн тэмцээний дараа дэлхийн чансаанд Монголын бөхчүүдээс эхний 20 байрт хэн хэрхэн бичигдсэнийг дороос харна уу.


Эрэгтэйчүүд:

 57 кг: З.Занабазар нэг шатаар ахиж, 4 байр - 38800 оноо

61 кг: Н.Наранхүү мөн нэг шатаар ахиж ,4 байр- 37400 оноо

65 кг: Т.Тулга 3 байраар урагшилж, 7 байр-37000 оноо

74 кг: О.Сүлдхүү нэгээр урагшилж, 5 байр-35500 оноо

79 кг: А.Дөлгөөн 15 байр 15500 оноо

92 кг: Г.Ганхуяг нэгээр ахиж, 5 байр-33600 оноо

125 кг: М.Лхагвагэрэл нэгээр ухарч, 3 байр-52800 оноо

 

Эмэгтэйчүүд:

50 кг: Д.Отгонжаргал 2 байр-45200 оноо

53 кг: Б.Хулан 3 байр-56520 оноо

Б.Болортуяа  5 шатаар ахиж, 8 байр-26100 оноо

55 кг: Г.Отгонжаргал  хоёроор ухарч, 19 байр-8200 оноо

 Ч.Отгонтуяа мөн хоёроор ухарч, 20 байр-8000 оноо

57 кг: Э.Даваачимэг 9 байр-25000 оноо

59 кг: Б.Эрдэнэсувд нэгээр ухарч, 8 байр-23000 оноо

62 кг: П.Орхон 9 шатаар ахиж, 19 байр-14400 оноо

65 кг: Ө.Пүрэвсүрэн 11 байр-12300 оноо

68 кг: Э.Дэлгэрмаа 4-өөр ахиж, 10 байр-28400 оноо

72 кг: Э.Даваанасан 9 байр-20000 оноо

76 кг: Г.Ариунжаргал 19 байр-13000 оноо


Ямар нэгэн ахиц болон ухралтгүй нь хуучин чансаандаа байгаа гэсэн үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ