БАЯН-ӨЛГИЙ: Согоог, Харбут голын ус үерийн аюултай түвшинд хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-09 14:19:01

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан судалгаагаар энэ сарын сарын 9-ний өдрийн байдлаар Ховд, Булган, Сагсай, Буянт, Турган, Чигэртэй, Харбут, Ганцмод, Согоог, Цагаан зэрэг голын усны түвшин 10-40 см-ээр нэмэгдсэн.

Тус аймгийн хамгийн том гол болох Ховд голын ус аймгийн төв орчимд 260 см буюу үерийн түвшнээс давжээ. Харин Согоог, Харбут зэрэг гол үерийн аюултай түвшинд байна.

Цаашид их халалттай холбоотой усны түвшин огцом нэмэгдэж ихэнх голууд үерийн түвшинд хүрэх магадлалтай тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТ-ийн Гадаргын ус судлалын салбараас онцгойлон анхааруулж байна.  

Холбоотой мэдээ