СХД-т 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-13 08:43:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой 26 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг Ай ти ти ай ХХК гүйцэтгэж энэ сарын 12-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өгчээ. Тус хорооны хүүхдүүд 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс шинэ цэцэрлэгтээ хамрагдах юм.





Холбоотой мэдээ