ДУНДГОВЬ: Салхитын мөнгө, алтны ордын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-14 16:02:52
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгө, алтны ордын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг боловсруулан дуусч, иргэдэд танилцуулах өдөрлөг Мандалговь хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Төрийн өмчит “Эрдэнэс монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК  Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Институцын өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь (МЕРИТ) төслийн хүрээнд Олон улсын болон үндэсний 20 гаруй зөвлөхийн дэмжлэгтэйгээр орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан тус төлөвлөгөөг олон улсын стандартад нийцүүлэн хоёр жилийн хугацаанд боловсруулжээ.


Уул уурхай өндөр хөгжсөн орнуудын туршлагаар уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг батлах үед хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хаалтын зардлыг тооцоолдог бол Монгол Улсын хувьд ийм туршлага цөөн байгааг төслийн багийн зөвлөхүүд онцолж байна.


Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө нь уурхайг хаах үед байгаль орчин, нийгэмд учирсан сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, техникийн нөхөн сэргээлт, биологийн нөхөн сэргээлт, нийгэм эдийн засгийн шилжилттэй холбоотой зардлууд болон хаалтын дараах хяналт шинжилгээ, арчилгааг хэрхэн хийхийг төлөвлөж, зайлшгүй зардлыг цогцоор нь тооцоолдог үйл ажиллагаа аж.


“Салхит” нэртэй тусгай зөвшөөрлийн энэхүү талбай нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутагт Зүүн хэмээх газарт орших ба Улаанбаатар хотоос урагш 280, Мандалговь хотоос зүүн тийш 75 км-т оршдог, 2888 га талбайг хамардаг ба ТЭЗҮ-ээр геологийн батлагдсан нөөц нь 2025 онд бүрэн дуусаж, уурхайн үйл ажиллагааг хаана хэмээн тооцоолжээ. 



Холбоотой мэдээ