Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртжээ
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 17-ныг дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр болгон зарласан байна. Энэ өдөр маргааш тохионо.
Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гардаг байгалийн үзэгдлүүдийг дэлхийн дулааралтай холбон тайлбарладаг. Дэлхийн эх газрын 41 хувийг хуурай гандуу бүс нутаг эзэлдэг. Эдгээр нь доройтолд өртөмтгийд тооцогдоно. Амьдрал бэлэглэх эх газрын дээрх хэсэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүнээс нүүр буруулах магадлалтай. Түүн дээр хүний хүчин зүйлийн улмаас нүүрлэх хор аюулыг тооцвол байгаль тийм сайхнаар хандахгүй байх магадлал өндөр байдаг бололтой.
Монгол Улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орсноос хойш Засгийн газраас баталсан 3 дахь хөтөлбөр болох 2010 оны “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-т цөлжилтийн үнэлгээ, зураглалын ажлыг 5 жил тутамд гаргаж тайлагнахаар тусгажээ. Монгол оронд нүүрлэж байгаа цөлжилтийг тоо баримтыг авч үзье. Монгол орны нийт нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэж үздэг. Түүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй холбоотой. Харин 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэсэн тоон үзүүлэлт цөлжилтийн төлөв байдлыг үнэлэх 4 дэх удаагийн судалцгаагаагаар 2016 онд гарсан байна Монгол орны цөлжилтийн төлөв байдлыг үнэлэх 5 дахь удаагийн судалгааг 2020 онд Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн хийж, цөлжилтийн зураг, атласыг шинэчлэн боловсруулжээ.
Хур тунадасны эрчимжил нэмэгдэж байгаа нь тухайн орон нутагт жилээс жилд ажиглагдсан хоногийн хамгийн их хур тунадасны хэмжээ нэмэгдэж байгаагаас харагддаг. Тухайлбал, Баруунхараа өртөөнд 1961-1990 оны хооронд хоногийн хамгийн их хур тунадас нэг л жилд нь 45.0 мм-ээс давж байсан бол 1991-2018 оны хооронд 5 удаа хоногт 45.0 мм-ээс давсан байна. Мөн 1961 оноос хойш гадаргын ууршилц 2,4 мм/жил-ийн хурдтай нэмэгдэж байхад хур борооны хэмжээ 0,36 мм/жил-ийн хурдтай буурсан байх юм. Манай оронд хуурайшилтын хойш өсөлт, бууралтын хурд 1990-ээд оноос нь бүр ч нэмэгджээ.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өржээ. Тухайлбал:
- нэн хүчтэй 4.7 хувь,
- хүчтэй 18.6 хувь,
- дунд 22.1 хувь,
- сул 31.5 хувь зэрэглэлд тус тус хамрагджээ
- нийт доройтсон газрын
талбай 0.1 хувь,
- хүчтэй зэрэглэлд хамрагдах газар 1.8 хувь,
- сул зэрэглэлд 7.4
хувиар тус тус нэмэгджээ. Харин:
- дунд зэрэглэлд 7.7 хувь,
- нэн хүчтэй зэрэглэлд 1.4 хувьиар тус тус буурсан байна.
Цөлжилт, газрын доройтлын төлөв
байдлын үнэлгээг хийж, “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хоногийн дундаж
агаарын температурын хэмжээ буюу дулааны нөөц нэмэгдэж байна. Тухайлбал,
1961-2016 оны хооронд хоногийн дундаж температур 10 хэмийн заагийг давж дулаарах хугацаа хавар 12 хоногоор эртсэж,
заагаас доош орж сэрүүсэх хугацаа намар 13 хоногоор хожуу тохиолдох болжээ.
Ийнхүү дулааны нөөц нэмэгдэж байгаа нь тухайн орон нутагт ургамлын
фотосинтезийг идэвхжүүлэх талаасаа эерэг нөлөөтэй боловч хэт халалтын давтагдал
нэмэгдэж, бэлчээрийн ургамал дулааны дарамтад (стресс) орох нөхцөл бүрджээ
гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Ган-хуурайшлын индексүүд тооцоолсон дүнгээр болон цаг уурын 53
өртөөний тухайн сард гандуу, гантай байсныг хувилан тооцож үзэхэд гангийн нутаг
дэвсгэр хамрах байдал ихээхэн нэмэгджээ. Ус цаг уурын улсын сүлжээний
бэлчээрийн урт хугацааны мониторингийн мэдээлэл дээр үндэслэж гарсан дүнгээр
нийт бэлчээр нутгийн 60 шахам хувьд нь ургамлын зүйлийн бүрэлдэхүүн нь
өөрчлөгдөж доройтсон байна. Бэлчээрийн доройтлыг илэрхийлэгч ургамлын тоо
хэмжээ бэлчээрийн ачаалал ихтэй төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй их
байна. Хуурай хээрт хийсэн судалгаанд:
- Мал бэлчээрлэлтийн нөлөөгөөр тэжээлийн ач холбогдолтой,
идэмж сайтай олон наст зүйл ургамлуудын эзлэх хувь багассан бол нэг наст,
бэлчээрийн доройтлыг илэрхийлэгч ургамлын эзлэх хувь нэмэгдсэн;
- Нэг наст ургамлын эзлэх хувь болон бүтээмж нь тухайн жилд
болон өмнө жилүүдэд орсон хур тунадаснаас статистик үнэмшил бүхий хамааралтай
байв;
- Доройтлыг илэрхийлэгч, цөөн наст буюу газрын дээрх бүтээмж
өндөр ургамлуудын эзлэх хувь ихсэхэд ургацын арви хэмжээ нэмэгдэх хандлагатай
дүн гарсан байна.
Хөрсний доройтлын судалгаагаар доройтолд өртсөн хөрсний хэв
шинж нь:
- тал тал хээрийн хөрсний үндсэн бүлэгт хамаарах
хүрэн шороон хөрс,
/Өвөрхангай, Төв аймгийн өмнөд, Дорнод аймгийн
өмнөд, Сүхбаатар аймгийн баруун хэсгээр/, цайвар хүрэн хөрс нь /Баянхонгор,
Дундговь, Ховд, Увс, Сэлэнгэ аймгуудад/,
- цөлөрхөг хээрийн
бор хөрс,
- хээржүү цөлийн
цайвар бор хөрс,
- цөлөрхөг хээрийн
нугат,
- далд глейрхэг бор,
- цөлийн бор саарал
хөрс,
/Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Дундговь
аймгуудын ихэнх нутгаар/,
- гөлтгөнөт бор
саарал хөрс
/Өмнөговь,
Говь-Алтай аймаг/-ийн нутагт тус тус тархаж доройтсон байгааг тогтоожээ.
Монгол орны хойд болон төвийн ихэнх нутаг, зүүн хэсгийн зарим нутгаар өссөн хандлагатай, харин гадаргуугийн ойц буюу альбедогийн хувьд зүүн бүс нутгаар буурсан байх юм. Их нууруудын хотгор, говийн зарим нутгаар өссөн хандлагатай гарсан байна. Ургамлын нөмрөгийн өөрчлөлтийн хандлагыг сүүлийн 21 жилийн хугацаагаар гаргаж үзэхэд нийт нутгаар харилцан адилгүй гарчээ.Төв, Дорнод аймгийн зүүн болон хойд хэсэг, Сүхбаатар аймгийн зүүн болон урд хэсэг, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтайн ихэнх нутгаар буурсан байна.
Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулах, шороон шуурганы эх үүсвэрийг багасгах, мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох, экосистемд түшиглэсэн шинэлэг технологийг хөгжүүлэх, нутагшуулахад бүс нутгийн хамтын ажиллагаа, оролцоог эрчимжүүлэх бодлого, хэрэгжүүлэх шаардлагатай болсон гэж үзжээ.
Цөлжилтөд хүргэх
хүний үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа голлон хамаарна. Үүнд:
- Эмзэг ба элэгдэл
эвдрэлд өртөмтгий нутгийг газар тариаланд ашиглах,
- Уриншийн үеийг бууруулан хөрсний байгалийн
тэжээлийн бодисыг хомсдуулах,
- Бэлчээрийг талхлах,
- Модлог ургамлыг гол
төлөв түлшний зориулалтаар огтлох,
- Ан агнах, газар
тариалангийн газрын хэмжээг тэлэх, зориудаар түймэр тавих,
- Хөрсний бүтцийг
доройтуулах хүнд машин техник, зохисгүй технологийг газар тариаланд нэвтрүүлэх,
Голын гольдролыг өөрчлөх зэрэг усны нөөцийг зохисгүй ашиглах,
- Давсархаг хөрсөнд усалгаатай газар тариалан нэвтрүүлэх,
- Мод ургамал тайрах
зэргийг хийх нь хүний байгальд учруулж байгаа хор аюул гэж үздэг.