ДУНДГОВЬ: Хоёр шалгуулагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-19 11:19:32
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан 2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн дүнгээр Дундговь аймгаас 2 хүүхэд Монгол Улсын түүх болон монгол хэлний хичээлээр 800 оноотой шалгуулжээ.

Тус аймгийн хэмжээнд нийт 387 шалгуулагч 10 хичээлээр (нэг шалгуулагч 2-оос дээш шалгалтад орvон) шалгуулснаас англи хэлний хичээлээр 243, математикийн хичээлээр 234 хүүхэд шалгалт өгсөн нь хамгийн олон байсан бол орос хэлний хичээлээр хоёр л хүүхэд шалгуулсан.

Шалгалт өгсөн 10 хичээлийг дундаж онооны дүнгээр жагсаавал түүхийн хичээлээр 557.6, монгол хэлний хичээр 536.0, физик 523.6, математик 517.4, нийгэм судлал 513.9, биологи 504.8, хими 503.7 оноотой шалгуулсан бол газарзүйн хичээлээр 492.7, англи хэлний хичээлээр 460.8, орос хэлний хичээлээр 375.0 оноотой байна.

Шалгуулсан нийт сурагчийн 76.0 хувь нь 440-өөс дээш оноо авсан бол 24.0 хувь нь босго оноондоо хүрээгүй байна. 1059 хүүхдээс 2 шалгуулагч оноогоо бүрэн дүүрэн авч, 19 шалгуулагч 700-гаас дээш оноотой шалгуулжээ. 

2022 онд тус аймгийн нийт шалгуулагчаас физикийн хичээлээр 1, математикийн хичээлээр 2, монгол хэлний хичээлээр 3 сурагч 700-аас дээш оноо авч, шалгуулсан нийт хүүхдийн 55.0 хувь нь босго оноогоо давж байсан бол энэ жил шалгуулагчдын амжилт ахисан байна. 




Холбоотой мэдээ