ГОВЬ-АЛТАЙ: 800 оноо авсан сурагчдыг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-20 12:27:22

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан Говь-Алтай аймгийн ЕБС-ийн дөрвөн сурагчийг "Төрөлх-Алтай" ТББ-аас тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулав.


Элсэлтийн ерөнхий шалгалтын 800 онооны эздээр: 

-Есөнбулаг сумын Улсын тэргүүний лаборотари нэгдүгээр сургуулийн сурагч Олзвойн Энхмэнд Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 

-Халиун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Алтансүхийн Сарангэрэл Нийгмийн тухай мэдлэг хичээлээр

-Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч Наранбаатарын Энхжин Биологийн хичээлээр

-Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батнасангийн Булган-Эрдэнэ Монгол хэлний хичээлээр 800 оноо авч үе тэнгийн найзуудаа хошуучилсан юм. 


"Төрөлх-Алтай" ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалангийн санаачилгаар 2019 оноос эхлэн Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж ЭЕШ-аас хамгийн өндөр оноо буюу 800 оноо авсан сурагч тус бүрийг нэг сая төгрөгөөр ийнхүү урамшуулж байгаа билээ.






Холбоотой мэдээ