ХОВД: Элсэлтийн ерөнхий шалгалтад зургаан сурагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-20 12:54:35

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2023 онд нийт 1100 гаруй сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байна.


Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил Ховд аймгаас давхардсан тоогоор 2575 шалгуулагч оролцох ёстой байснаас 174 хүүхэд ирээгүй, бусад нь шалгалтаа амжилттай өгчээ.


Улмаар  6 суралцагч нийгэм, англи хэл, монгол хэл, биологийн хичээлээр 800 оноо авсан бол 42 суралцагч 700-гаас дээш оноо авсан байна.


Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан Ховд аймгийн сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарт урамшуулал олгохоор албаныхан ярьж байна.   

 

Холбоотой мэдээ