АРХАНГАЙ: Тариат сумын эрэн хайх, аврах бүлэг иж бүрэн завьтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-29 12:09:27

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Гамшгаас хамгаалах зардлаас 29.0 сая төгрөгийг шийдвэрлэн аймгийн ОБГ-ын Тариат сум дахь Эрэн хайх аврах бүлгийг иж бүрэн завьтай болголоо.  

 

Уг завь нь долоон хүний суудалтай бөгөөд мотор, аврах хантааз, цагариг, олс зэрэг уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийн хамт Эрэн хайх, аврах салбарын дарга хошууч Д.Чинбатад хүлээлгэн өглөө.

 

Тариат сум дахь эрэн хайх, аврах ангийг 2022 онд байгуулсан ба Хангай, Цахир, Тариат сумын нутаг дэвсгэрт гарсан гамшиг, осол болоод иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хүргэж ажилладаг юм.

Холбоотой мэдээ