“Ariane 5” пуужинг сүүлчийн удаа хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-06 16:12:21

ПАРИС. /France24/.  Францын Ariane 5 пуужинг лхагва гаргийн 22:00 цагийн орчимд Гайана дахь сансрын буудлаас 117 дахь удаагаа буюу сүүлчийн удаа амжилттай хөөргөжээ.


Уг пуужинг зургаадугаар сарын 16-нд хөөргөхөөр товлосон байсан ч техникийн доголдол болон цаг агаарын таагүй байдлын улмаас хоёр ч удаа хойшлуулсан юм. 


Ariane 5” пуужин сүүлчийн удаа хөөрөхдөө Францын цэргийн холбооны "Syracuse 4B" хиймэл дагуул, Германы "Heinrich Hertz" холбооны хиймэл дагуулыг тойрог замд амжилттай гаргажээ. 


Европ тивийн “ажлын морь” гэгддэг уг пуужинг 27 жилийн турш хөөргөсний дараа "салах ёс гүйцэтгэсэн энэхүү хөөргөлт" нь Европын сансар судлалын хүндхэн үед болж байна.


Дараагийн үеийн Ariane 6” пуужинг бүтээх ажил удаа дараа хойшлогдож, ОХУ пуужингаа эргүүлэн татсаны улмаас Европ тив бие даан сансарт хүнд даацын нислэг үйлдэх боломжгүй болоод байгаа аж.

Холбоотой мэдээ