Лондонгийн шүүх “Эрдэнэт Майнинг”-ийн 8 сая долларын хөрөнгийг царцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-09-14 11:41:18

ЛОНДОН. /Reuters/. Швейцарийн “MRI Trading AG” компани болон Монголын “Эрдэнэт Майнинг” корпораци хоорондын сунжирсан маргааныг Лондонгийн шүүх хэлэлцсэний эцэст “Эрдэнэт Майнинг”-ийн Их Британи дахь хөрөнгийг царцаах шийдвэрийг гаргасан тухай нөхцөл байдлыг сайн мэдэх эх сурвалжууд мягмар гарагт мэдэгджээ.

Нэрээ нууцалсан эх сурвалжийн ярьснаар, Их Британийн 12 худалдааны байгууллага болон банкнуудад байгаа 7.115 сая доллароос гадна 637 818 фунт стерлингийг царцаах шийдвэрийг шүүх гаргажээ. Банкнуудын нэрийг дурдахаас эх сурвалжууд татгалзсан байна.

MRI нь металл арилждаг компани бөгөөд “Эрдэнэт Майнинг”-ийн зүгээс тус компанид төлөх өрөө барагдуулах хүртэл хөрөнгийг царцааж байгаа ажээ. Мөн “Эрдэнэт Майнинг”-ийг Лондоны зах зээлд зэс болон бусад металл борлуулахыг хоригложээ.

“Эрдэнэт Майнинг” корпораци нь 2009 оны нэгдүгээр сарын 30-нд MRI компанитай гэрээ байгуулж 40 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр тохиролцоонд хүрсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй учир маргаан үүссэн аж.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ