Монголбанк алтны сорьцын үнэлгээ тогтоодоггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-14 13:26:38

Монголбанк Төвбанкны тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын хүрээнд алт худалдан авалтыг зохион байгуулж буй бөгөөд алт худалдан авалтын явцад тус банк бие даан ямар нэгэн сорьцын үнэлгээ тогтоодоггүй хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал иргэд, аж ахуйн нэгжүүд Стандартчилал, хэмжил зүйн газрын харъяа Сорьцын хяналтын газарт хандсанаар алтны сорьцыг тогтоолгож, Монголбанкинд тушаадаг байна. Төвбанк сорьцын хяналтын газрын бичиг болон тухайн гулдмайн жин зэргийг үндэслэн тооцоо хийж, худалдан авалт хийдэг аж.

Монголбанк нь худалдан авсан алтаа тодорхой хугацааны дараа гадаад улс дахь гэрээт байгууллагын сорьцын хяналтын төвөөр дахин шинжлүүлэхээр илгээдэг байна. Хэрэв сорьцын зөрүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаас хэтэрвэл гуравдагч байгууллагаар дахин хянуулдаг аж. Харин хоёр байгууллагын шинжилгээгээр сорьцын үнэлгээ байх ёстой хэм хэмжээнээс хэт зөрвөл Монголбанк алдагдал хүлээдэг байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ