10.020 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-24 08:12:03
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр нийслэлд орсон борооноос үүдэлтэй Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 54 дэд өртөөнд холбогдсон 14.132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсан байна.


Өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний 08:00 цагийн байдлаар 10.020 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээжээ.


Одоогийн байдлаар зоорийн давхарт ус орсон байдал болон болзошгүй эрсдлээс сэргийлж 22 дэд өртөөний 43 байрны 4112 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан хэвээр байгаа юм байна.

Холбоотой мэдээ