Нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хуц тэргүүн байрт шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭУлаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шилмэл мал 2015” үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймаг амжилттай оролцож, гурван алт, хоёр мөнгөн медаль авч, тусгай байрын шагнал нэгийг хүртжээ.
[-2015] "Шилмэл мал 2015" үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотод 09 дүгээр сарын 18-20-ны хооронд яармагийн морин тойруулага дээр болж өнгөрсөн юм. Уг үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгаас Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуй, Хушаат, Орхонтуул, Жавхлант, Сайхан, Орхон, Ерөө, Мандал, Баянгол зэрэг сумдын нийт 58 толгой мал амжилттай оролцоод иржээ. Тус үзэсгэлэнгийн Махны чиглэлийн Шилдэг хээлтүүлэгч малаар Орхонтуул сумын Сэлэнгэ үүлдрийн бух 1-р байр эзэлж алтан медаль, Хушаат сумын Казакын цагаан толгойт шүдлэн бух 2-р байр эзэлж, мөнгөн медаль, Махны чиглэлийн шилдэг хээлтэгч малаар Хушаат сумын Казакын цагаан толгойт үүлдрийн үнээ 2-р байр эзэлж, мөнгөн медаль, Шилдэг импортлогч малаар Мандал сумын “Макс Агро” ХХК-ийн “Голштейн” үүлдрийн үхэр тэргүүн байр эзэлж алтан медаль, Нарийн нарийвтар ноост хонины хээлтүүлэгч малаар “Сэлэнгэ үржлийн цөм сүрэг”-ийн аж ахуйн нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хуц тэргүүн байрт шалгарч алтан медаль тус тус хүртжээ. Харин “Орхон” үүлдрийн эм хонь тусгай байрын шагнал хүртсэн амжилттай оролцсон байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Сэтгэгдлүүд