Нийтийн тээвэрт үйлчлэх 50 гаруй автобус Замын-Үүдэд ирээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын автобусны парк шинэчлэлийн хүрээнд дунд оврын 36, цахилгаан 15 автобус Замын-Үүдэд ирээд байгааг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар хэллээ.
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэхээр энэ онд парк
шинэчлэл, тээврийг сайжруулахад
улсын төсөвт 340 тэрбум төгрөг тусган, 300 гаруй шинэ автобус авахаар төлөвлөөд байгаа.
Улаанбаатар хотод орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн
нийт 19 аж ахуйн нэгж 134
чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Эдгээр компанид 1240
тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг ч 985 тээврийн хэрэгсэл тогтмол үйлчилгээ үзүүлж байна.