Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 3.16 сая тонноор нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замаар энэ оны эхний хагас жилд 15.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.16 сая тонн буюу 24.9 хувиар нэмэгджээ.
Дотоодын ачаа 6 сая тонн буюу 37.8 хувь, экспортын ачаа 5.72 сая буюу 36.1 хувь, импортын ачаа 1.71 сая тонн
буюу 10.8 хувь, дамжин
өнгөрсөн ачаа 2,42 сая тонн буюу 15.3 хувийг эзэлж байна.
Төмөр замын тээврээр энэ оны эхний хагас жилийн байдлаар 1109.06 мянган хүн зорчсон нь өмнөх оны энэ үеийнхээс 35.9 мянган хүн буюу 3 хувиар нэмэгдсэн аж.