ХОВД: Ирэх долоо хоногт "Оюутан, залуучуудын спортын их наадам" болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-02 13:42:27

Жаргалант /МОНЦАМЭ/. “Ховд-2023" оюутан, залуучуудын спортын их наадмыг 8 дугаар сарын 8-10-ны өдөр зохион байгуулна.

Ховд аймгийн төвд болох тус наадамд хөдөөгийн 16 сум, Жаргалант сумын 12 баг тус бүр 18-35 насны залуучуудаас бүрдсэн нэг баг оролцуулах боломжтой.

Наадамд оролцогчдын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даам, буухиа, дугуй (15-20 км), хөл бөмбөг гэсэн спортын 8 төрлийн тэмцээн өрнүүлж,  шилдэг оролцогчдыг шалгаруулахаар бэлтгэл хангаж байна.  

“Ховд-2023" оюутан, залуучуудын спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ИТХ, ЗДТГ, Биеийн тамир спортын газар зэрэг 10-аад байгууллага хамтран ажиллах юм.

Энэхүү наадмын зорилго нь оюутан, залуучуудын спортын ур чадварыг дээшлүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.  

Холбоотой мэдээ