Үерт өртсөн айлуудыг тус газраас хоёр км зайд нүүлгэн шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-07 10:59:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үерт өртсөн айл өрхүүдийг амьдарч байсан газраас нь аль болох холгүй, хоёр км зайд нүүлгэн шилжүүлэхээр зохион байгуулж байна. 


Айлуудыг нүүлгэн шилжүүлэх 5 га газрыг Баянзүрх дүүргээс бэлтгэж, тухайн хэсэг рүү хүрэх замыг тэгшлэх, цахилгаанд холбох ажлыг гүйцэтгэж байгаа аж.


НОБГ-аас орон гэргүй болсон болон үерт өртсөн иргэдээс ирүүлсэн хүсэлтийг дахин нягтлах ажлын хэсгийг газар дээр нь ажиллуулж, нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэж байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар өчигдөр үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө орон сууц, мөн орон гэргүй болсон 16 өрхөд иж бүрэн тавилгатай гэр олгож, автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулахаа мэдэгдсэн юм

Холбоотой мэдээ