Ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөрт хоёр удаа хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-08 16:04:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уруйн үер буусан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчимд ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөрт хоёр удаа хийж байна.


Тодруулбал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компани таван мананцар үүсгэгч автомашинаар ариутгаж байгаа. Мөн үерт өртсөн айлуудын хашаа, нүхэн жорлонг ариутгаж байна. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаашид нэг сарын хугацаанд хэд хэдэн удаа давтамжтай хийхээр төлөвлөжээ.



Үерийн гамшгийн дараа агаар дахь тоосонцорын хэмжээ ихсэж, халдварт өвчин гарах эрсдэл их тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд өөрсдийн эзэмшлийн талбай, орчин тойрноо тогтмол ариутган, халдваргүйжүүлэх шаардлагатай. Ингэхдээ УБЗАА, НЭМГ-т хандан, тусгай зөвшөөрөлтэй ариутгалын компаниар жавелион, клорсепт 17, просан зэрэг бодис ашиглахыг зөвлөжээ.

Холбоотой мэдээ