Гадаа тоглож байгаад алга болсон хүүхдийг хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-15 14:23:29

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн “Шаварт” гэдэг газар 10 настай Ө гэх хүүхэд гадаа тоглож байгаад сураггүй болсон байна.

Уг дуудлагыг өчигдөр шөнө 00:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 45 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 3 албан хаагч, 1 автомашин, нийт 10 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр Орхон гол болон хуурай газраар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш багийн “Гахайн давааны дээд булан” гэдэг газар Дэлгэрмөрөн голын усанд энэ сарын 13-нд 16 настай Н осолдсоныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Харин Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт Ховд голын эрэг дээр юм угааж байгаад усанд 14 настай хоёр хүүхдийн нэгийнх нь цогцсыг "Мөхөөгийн тохой" гэх газраас олжээ. Уг осол энэ сарын 11-ний өдөр болсон бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, цагдаа зэрэг нийт 88 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Үлдсэн хүүхдийн эрлийг үргэлжлүүлж байна.

Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Гурван-Улиасны бооржийн гарам” гэдэг газар Ховд голын усанд 29 настай иргэн Б осолдсоныг нэг хоногийн дараа буюу өчигдөр олж, цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ