ХОВД: Эр хонийг 180-240 мянган төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-18 12:03:20

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд борлуулж байгаа мал, махны үнэ ямар байгаа талаар тодрууллаа. Өнөөдрийн байдлаар зах дээр ирж мал зарж буй малчид цөөн байна.


Төлөг 120-130 мянга, эм хонь 150-180 мянга, эр хонь 180-240 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол ямаа (сэрх) 150 мянган төгрөгөөр борлуулж байна.


Харин  хонь, үхрийн мах  кг тутамд  14-15 мянга, ямааны мах дунджаар 13 мянган төгрөгийн үнэтэй байна. Орон нутгийн зарим иргэн, худалдаа эрхлэгчид сүүлийн үед махны үнэ тодорхой хувиар буурах хандлагатай байгаа талаар хэллээ.   

Холбоотой мэдээ