Энэтхэгийн сарнаа явагчаас илгээсэн бичлэгүүдийг дэлгэн үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ШИНЭ ДЕЛИ. /India
Times/. Энэтхэгийн сансрын агентлаг Сарны гадаргуу дээр аялж буй сарнаа
явагч аппаратын авсан дүрс
бичлэгүүдийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.
Лхагва
гарагт “Чандраян-3” сансрын станцын буугч аппарат Саран дээр газардсанаар
Энэтхэг улс дэлхийн дагуул дээр автомат станцаа буулгасан дэлхийн дөрөв дэх
орон болсон билээ.
Энэтхэгийн Сансар судлалын байгууллагаас /ISRO/ баасан гарагт нийтэлсэн дүрс бичлэгт, налуу тавцан зам нээгдэж, явагч аппарат аажмаар доошоо бууж байгааг харуулжээ. 26 кг жинтэй явагч аппарат одоогоор 8 метр орчим замыг туулсан байна. Мөн "ISRO" гэсэн товчлол Саран дээр мөнхрөх болсны учир нь явагч аппаратын 6 дугуйн дээр уг үгийг сийлжээ.
“Чандраян-3” станцын буугч аппарат бол Сарны өмнөд туйлын орчимд газардсан анхны сансрын аппарат юм. Сарны энэ
хэсэг тэгш бус гадаргуутай тул газардахад маш хүндрэлтэй. Энд мөс байж магадгүй
гэж судлаачид үздэг.
Энэтхэг
улс Сарыг судлах хөтөлбөрийнхөө
хүрээнд сарны чулуулгийн элементийн найрлагын талаар мэдээлэл цуглуулахаар
төлөвлөж байгаа ажээ.