ТӨВ: Д.Мөнхбаатар: Сурлагын чанарын ахиц амжилт бүрийг урамшуулах бодлого барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-08-30 18:44:14

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хотноо энэ сарын 28, 29-ний өдрүүдэд “Боловсролын шинэ сэргэлт” багш нарын бага хурал болов.

 

Тус сургалтад аймгийн 41 цэцэрлэгийн эрхлэгч, 31 сургуулийн захирал, сургалтын менежер 49, мэргэжлийн боловсролын байгууллагын захирал, менежер нийт 128 удирдах албан хаагч, багш нарын төлөөлөл оролцлоо. 

Бага хурлаар 2022-2023 оны хичээлийн жилийн ололт, амжилт, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, 2023-2024 оны хичээлийн жилд дэвшүүлэх зорилго, зорилтоо батлав.

 

Энэхүү зорилт нь “Тус хичээлийн жилд хамтын ажиллагаа, үнэлгээний үр дүнд суурилан цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулж, боловсролын үйлчилгээний чанарт ахиц гаргах” байв. 


Уг зорилтын талаар Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Боловсролын салбарын бодлого, зорилтын үр дүн, 2023-2024 оны хичээлийн жилд анхаарах асуудал, шийдэл” сэдэвт илтгэлдээ, “Та бид хамтдаа боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж байна. Багш бол боловсролын чанарыг тодорхойлогч юм. Иймээс багшийн ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ багшийн хөгжил, сурагчийн амжилтыг дэмжин урамшуулах, нийтийг хамарсан сургалтын чанарт ахиц гаргасан багшийг урамшуулдаг байх хэрэгтэй. Мөн мэргэжил боловсролоо дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг, тэдний нийгмийн баталгааг хангахад чиглэсэн болзол журмыг батлан хэрэгжүүлэх шаардлагатай. Гүйцэтгэл үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлж, боловсролын чанарын үнэлгээгээр хамгийн өндөр үзүүлэлттэй багшийг урамшуулах, сурлагын чанарын ахиц амжилт бүрийг урамшуулах бодлого барьж ажиллана” хэмээн онцоллоо.  

Холбоотой мэдээ