ТӨВ: 841 багшид зөөврийн компьютер хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-08-30 19:56:34

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн багш нарын бага хурлын үеэр “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч” хөтөлбөрийн хүрээнд “Багш бүрд компьютер” төслийг хэрэгжүүлж, улс, аймгийн төсвийн 858.2 сая төгрөгөөр 841 багшийг зөөврийн компьютероор хангаж, эхний ээлжийг нь гардуулан өгөв.


Мөн 2022-2023 оны хичээлийн жилд улсын олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдыг аймгийн Засаг даргын захирамжаар шагнаж урамшууллаа.

 

Түүнчлэн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар сургуулийн сургалтын менежер Онгоодойн Мөнхтуул “Монгол Улсын Зөвлөх багш”-ийн зэрэг хүртсэн үйл явдал тохиов.


Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 898 үндсэн багш, сургуулийн өмнөх боловсролын 222 үндсэн багш, 209 туслах багш байдаг. 


2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн ЕБС-ийн 5, 6 дугаар ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжүүлэх болсонЭнэхүү хөтөлбөр нь багш сурагчид цахим платформ ашиглах хөтөлбөр бөгөөд зөөврийн компьютер нь багшийн хичээлийн чухал хэрэглэгдэхүүн болж байгаа гэдгийг албаныхан онцолж байв.

Холбоотой мэдээ