Дэл уулын хамгаалалтыг сайжруулж, аялал жуулчлалын бүс болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-08-31 09:01:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газраас зүүн урагш 20 гаруй км-т Монголын түүх соёлын дурсгалд холбогдох хосгүй гайхамшигт дурсгалуудын нэг Дэл уулын цогцолбор дурсгал бий.


Дэл уул нь тус аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км хойноос урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг дэл маягийн хаднуудад МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртэлх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд, хадны сүг зургийг өнөө хүртэл хадгалсаар иржээ. Тус газрыг эрдэмтэн судлаачид байгаль дээрх уран зургийн галерей хэмээх нь бий. Дэл уулын хадны зурагт янгир, чоно, гахай олон амьтдыг зурахаас гадна морь, тэмээ унасан хүмүүс, морин тэрэг, барилдаж буй хүн зэрэг ахуй амьдралтай холбоотой зураг тэдгээрийн дотор дундад зууны үеийн хоёр гэрийн зургийг зурсан байдаг.


Мөн оршуулгын зан үйлийг тодруулах ач холбогдолтой, хашлага чулуун дээрээ бүжиглэж буй хүмүүсийн зурагтай 32 хүний дөрвөлжин булш нь эрдэм шинжилгээ, судалгааны чухал ач холбогдолтой дурсгал юм. Иймээс уг газрын хамгаалалтыг сайжруулж, аялал жуулчлалын томоохон бүс болгох боломжтойг БОАЖЯ-наас мэдээлэв. 

Холбоотой мэдээ