ХОВД: Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-01 11:58:45

Жаргалант /МОНЦАМЭ/.  Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймаг дахь Цагдаагийн газраас тодорхой цэгүүдэд хяналт тавьж, хөдөлгөөний зохицуулалт хийж байна. 

Мөн цагдаагийн алба хаагчид “Хичээл эхэллээ” нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөмж танилцуулж байна.  

Сүүлийн жилүүдэд  зам тээврийн ослын улмаас иргэд, хүүхэд багачууд амь насаа алдах, гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдсэн. 


Ховд аймгийн хэмжээнд 2023 оны эхний 8 сарын байдлаар гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдол 29 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 45 хувиар өссөн үзүүлэлт юм.


Үүний дотор зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтсэн тохиолдол буюу хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 8 бүртгэгджээ.  


Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор аймгийн төвд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Энэ үед эцэг эх, асран хамгаалагчид  хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж,  зам тээврийн ослоос урьчилан сэргийлэхийг цагдаа нар зөвлөв.

Холбоотой мэдээ