Умардын дүрвэгчийг Өмнөд Солонгосын сайдын зөвлөхөөр томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-06 16:32:17

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамны сайд Ким Ён Хо БНАСАУ-ын дипломатч байсан Ко Ён Хван гэдэг дүрвэгчийг Солонгос хоорондын хэрэг эрхэлсэн тусгай зөвлөхөөр томилжээ. 


Ко Ён Хван 1991 онд Өмнөд Солонгост дүрвэн ирснийхээ дараа Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнд ажиллаж байжээ. Дүрвэгчийг зөвлөхийн албан тушаалд томилсон нь БНАСАУ-тай холбоотой дүн шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх зорилгод нийцнэ гэдгийг сайд Ким Ён Хо мэдэгдлээ. 


БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч Юн Сог Ёль БНАСАУ-ын талаар хатуу бодлого баримталдаг. Энэ зун тэрбээр консерватив үзэл бодолтой, Умардын талаар  хатуу байр суурьтай гэдгээрээ танигдсан профессор Ким Ён Хо-г Улс орноо нэгтгэх яамны шинэ сайдаар томилсон юм. Томилгоотой холбогдуулан Ерөнхийлөгч хэлэхдээ, тус яам Пёньянд "тусламж үзүүлэх байгууллагын" үүргийг гүйцэтгэхээ зогсоох хэрэгтэй гэдгийг онцолсон байна. 


Холбоотой мэдээ