“Android” үйлдлийн системийн логог шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-09-07 14:59:37

НЬЮ-ЙОРК. /АР/. “Google” корпорац “Android” үйлдлийн системийнхээ шинэчилсэн логог танилцуулжээ. 


Корпорацын цахим хуудсанд мэдээлснээр, хөгжүүлэгчид энэ үйлдлийн системийн нэрийн эхний үсгийг жижиг үсгээр бичдэг байсныг өөрчилсөн байна. Одоо лого дээрх “Android” гэдэг нэрийн эхний үсгийг томоор бичнэ. Ингэснээр “Android”-ын логог илүү тодотгож өгнө гэж үзэж байна. Түүнчлэн шинэ лого нь “Google”-ийн логотой илүү нийцнэ гэж үзэж байгаа ажээ. 


Үйлдлийн системийн нэрийг өөрчилснөөс гадна хөгжүүлэгчид энэ зургийг дижитал орчинд болон бодит амьдрал дээр ашиглахыг хялбаршуулахын тулд андройд брендийн роботын "гадаад төрхийг бүрэн өөрчилжээ".


“Android”-ын логог хамгийн сүүлд 2019 онд өөрчилж, үсгийн фонт, өнгөний зохирлыг өөрчилсөн байна.



Холбоотой мэдээ