ДОРНОГОВЬ: “Шинэ хөдөө” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-07 13:29:58

Сайншанд /МОНЦАМЭ/. Хатанбулаг сумын хэмжээнд гурван аж ахуйн нэгж, байгууллага, 17 өрхийн тариаланчид 0.76 га-д төмс, 3,2 га талбайд хүнсний ногоо, нарийн ногоог тариалж өнөөдрийн байдлаар 2,3 тонн ургац хураан авчээ.


Мөн “Шинэ хөдөө” төслийн хүрээнд тус суманд нийт 14 хүлэмж, газар тариаланд ашиглах иж бүрэн трактор 1 ширхэг, 1,3 тоннын усны нөөцийн сав 1 ширхгийг олгосныг тухай бүрд нь тариаланчдад эзэмшүүлэх гэрээ хийж өгчээ. Говийн нөхцөлд нутагшуулах зорилгоор тэжээлийн ургамал тариалах туршилтийн ажлыг 1 га талбайд амжилттай тариалж байна хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд дурдахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ