Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-08 11:29:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумын үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган корпораци, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК гурван талт санамж бичиг байгуулсан билээ.


Энэ хүрээнд БНСУ-ын "Keumkang-Three ENC" корпорациас Улаанбаатар хотод Лаг дахин боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн юм. 

ТЭЗҮ боловсруулах хүрээнд БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" корпорациас 210 сая воны санхүүжилт олгохоор харилцан тохиролцож, долоодугаар сарын 28-нд талууд гэрээ байгуулаад байгаа.



“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нар ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцож, Сөүл хотын ус, лаг дахин боловсруулах хамгийн том байгууламж болох Сонам цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 





Холбоотой мэдээ