Баянзүрх сумын орчимд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс баруун урд зүгт 49 км зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт өглөөний 7.31 цагт болсныг ШУа-ийн Одон орон,
геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар
хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн
болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.