ХОВД: Энэ сарын 14-ний өдрөөс нийт нутгаар хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-12 15:33:48

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд  энэ сарын 14-нд уулархаг нутгаар, энэ сарын 15-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 16-нд ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орно.

Мөн энэ сарын 13-нд салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Бусад хугацаанд салхи нийт нутгаар секундэд 4-9 метр байх төлөвтэй.

Энэ сарын 14-ний өдрөөс нийт нутгаар хөрсөн дээр температур 0 градусаас доош орж цочир хүйтрэх тул газар тариалан эрхлэгчид, иргэд хөдөлмөрчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөлөө. 

Холбоотой мэдээ