ДОРНОД: Нийтийн эзэмшлийн зам талбайг зүлэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-12 21:42:46

Чойбалсан /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын төвийн багуудын нийтийн эзэмшлийн зам талбайг зүлэгжүүлж байна. Тодруулбал, энэ жил Хэрлэн сумын зургаа, есдүгээр багийн нийт нэг га талбайг зүлэгжүүлж байгаа юм.


Энэ зун гэхэд л Хэрлэн сумын есдүгээр багийн нутаг Чойбалсангийн гудамж дагуух 2000 м.кв талбайн зүлэгжүүлэлтийг “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ хийж гүйцэтгэжээ.


Түүнчлэн дээрх багуудын орон сууцны СӨХ-дод зүлэгжүүлэлтэд шаардагдах үр, усалгаа, арчилгааны материалыг хүлээлгэн өгчээ.


Цаашид Дорнод аймгийн Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх зардлаар гудамж талбайн хөрсийг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх энэхүү ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ