ТӨВ: Сүмбэр сум 5643.5 га талбайд тариалалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд Төв аймаг энэ онд 135 мянган га талбайд тариалалт хийж,
370.4 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөн ажиллаж байна.
Ургац хураалтын цаг үетэй холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Төв аймгийн Сүмбэр суманд
ажиллалаа. Тус сум энэ онд 5643.5 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 3112 га, тосны ургамал 1076 га, ногоон тэжээл 876 га, төмс 478 га, хүнсний ногоо 101.5 га талбайд тариалсан бөгөөд ургацаа хураан авах ажил үргэлжилж байна.
Сүмбэр сумын 7 аж ахуйн нэгж, иргэн 57.1 га талбайд жимс жимсгэнэ тариалдаг бөгөөд жилдээ 3.1 тонн ургац хураан авдаг аж.