“Бурхан багшийн сэрэг дүр” –ийг алтаар бүрж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-18 18:44:37
oyuka_hu@yahoo.com

Таван жилийн турш засвар хийж буй “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборт энэ жил дахин засвар үйлчилгээ хийж байна. Засварын ажил 90 гаруй хувьтай байна.

Одоогоор алт өргөх буюу алтаар бүрэх ажил хийж байна гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны мэргэжилтэн Б.Болдбаатар хэллээ. Алт өргөх ажлыг Улаанбаатар хотын “Мэдрэхүйн мэлмий” компани гүйцэтгэж байгаа бөгөөд энэ долоо хоногт бүрэн дуусгах гэнэ. Алт өргөх ажилд 70 сая төгрөг зарцуулсан байна.

Үүнээс гадна уг цогцолборын баганы чулуу нь нурдаг, дээвэр болон туургаар нь борооны ус нэвтэрдэг зэрэг асуудал нь хэвээрээ байгаа ажээ. Уг сэрэг дүрийн байгууламжийг металл хийцээр барьсан тул халах болон хэт хүйтэн үед металл нь тэлж, агшдаг байна. Үүнээс болж ус нэвтрээд байгаа гэж холбогдох байгууллага нь хэллээ. Энэ нь байнга засвар үйлчилгээ орох шалтгаан нөхцөл нь болдог байна.

Дашрамд дурдахад, сэрэг дүр цогцолборын ажилд энэ жил орон нутгаас 60 сая төгрөг төсөвлөжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ