МУГТ Д.Отгонжаргал аваргын төлөө өнөөдөр барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн хагас шигшээд зодоглосон ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт МУГТ Д.Отгонжаргал, АНУ-ын бөх олимпын хүрэл, Дэлхийн хошой мөнгө, нэг хүрэл медальт Сара Хилдебрандттай барилдлаа.
Тэд хоорондоо гурав дахь удаагаа таарч барилдаж байгаа бөгөөд хожлын харьцаа 1:1 юм. Хайнаа хагалах барилдаанд манай тамирчин 7:5 оноогоор өрсөлдөгчөө буулгаж авлаа.
Хагас шигшээ
барилдаанд өрсөлдөгчөө хожсоноор Д.Отгонжаргал алтан медалийн төлөө
олимпын аварга, Дэлхийн 3 удаагийн аварга Японы Юи Сүсакитай өнөөдөр барилдах юм.
МУГТ
Д.Отгонжаргал ийнхүү гурван 3 жил дараалан ДАШТ-ий медалийн болзол хангалаа.