ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүр чиглэлийн хатуу хучилттай замын гүйцэтгэл 60 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ![](/files/650a71fa31b61.jpeg)
Мөрөн /МОНЦАМЭ/. Хилэнтийн гүүр чиглэлийн 1,5 км
хатуу хучилттай авто зам барих ажлыг “Хөвсгөл зам” ХХК гүйцэтгэж байгаа
бөгөөд өнөөдрийн байдлаар 60 хувьтай байна.
Тус замын ажлыг гэрээний хугацаанд буюу ирэх сарын 30-ны өдрөөс өмнө хүлээлгэж өгөхөөр ажлаа эрчимжүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга П.Лхагважав үүрэг болголоо.
Мөн Мөрөн сумын хамгийн тоосжилттой "Сод-Эрдэм" сургуулийн баруун талын 1,1 км хатуу хучилттай авто зам барих ажлыг "Хүслэнт-Бүтээмж" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл
өнөөдрийн байдлаар 85 хувьтай байна.
Авто замын ажлыг энэ сардаа багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Мөн Мөрөн сумын хатуу хучилттай авто замын нөхөөс
хийх ажлыг тус компани гүйцэтгэхээр
шалгарсан бөгөөд ирэх 7 хоногоос замын нөхөөсийг хийж эхлэх аж.
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто замын ажлуудтай Хөвсгөл
аймгийн Засаг дарга П.Лхагважав аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга
Б.Оюунтуяа, Мөрөн сумын Засаг дарга Д.Идэрмөнх, Хөвсгөл барилга захиалагчийн хяналтын төв ААТҮГ-ын дарга Д.Батчулуун,
Замын хяналтын инженер Э.Наранчимэг болон холбогдох албан хаагчид авто замын гүйцэтгэлтэй танилцаж, ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байлаа.