Жүдочид холимог багийн төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдочид тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг. Энэ удаагийн "Ханжөү 2022" Азийн наадмын холимог багийн төрөлд 9 баг оролцсон юм.
Монголын
баг эхний тойрогт гоц мөргөж, дараагийн даваанд БНХАУ-ын багтай учраа таарсан.
Эхлээд Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн нар учраа бөхөө ялж,
Д.Номинзул ялагдсанаар 3:1-ээр манай жүдочид илүүрхэж байлаа.
Гэвч
Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар учраа бөхдөө ялагдсанаар нэмэлт барилдааныг
Г.Алтанбагана хийсэн ч багтаа хожил авчирч чадсангүй.
Ингээд дагах барилдаанд Тайландын багийг 4:0-ээр буулган авснаар хүрлийн төлөө БНСУ-ын багтай барилдах боллоо.