ТӨВ: Нярайн эмчилгээнд шаардлагатай 105,8 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/. JCI
Монгол болон JCI Korea үндэсний байгууллагууд хамтарч Төв аймгийн Нэгдсэн
эмнэлэгт 22 нэр төрлийн 38 ширхэг 105,8 сая төгрөгийн үнэ бүхий нярайн
эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Энхтайван үг хэлэхдээ, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 50 ортой төрөх болон эх, нярайн өргөтгөлийг барьж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Иймд байр томрох тусам эмнэлэгт зайлшгүй хэрэгцээт зүйлсүүд улам ихээр нэмэгдэж байгаа. Харин өнөөдөр бидэнд хэрэгцээтэй байсан тоног төхөөрөмжүүдийг ийнхүү хандивлаж байгаад маш их талархаж байна” гэв.
Түүнчлэн Төв аймгийн хэмжээнд жилд 2000 гаруй эх амарждаг бөгөөд үүний 1000 орчим нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж байна. Мөн жилд 200 гаруй эх кесар хагалгааны заалттай төрж байгаа тул бидэнд ариун цэврийн шаардлага хангасан эмнэлгийн асуудал нэн чухал байсныг шийдэж чадаж байгаа” гэв.
JCI
Монгол байгууллагын Save Angels төсөл нь 2015 оноос өдгөө 8
дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хугацаанд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож
нийт Улаанбаатар хотын гурван амаржих
газар болон орон нутгийн таван
аймгийн эмнэлэгт хэрэгжиж 2200 гаруй дутуу төрсөн нярайг аварсан байна.