ОРХОН: Ахмад настны “Ач санах”, “Анхдагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-28 14:55:06
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Олон улсын Ахмадын баярыг угтан аймгийн Ахмадын хороо, ЗДТГ хамтран өнөөдөр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


Орхон аймаг 107 мянган иргэнтэйгээс 15 мянга нь ахмадууд бөгөөд тэдний төлөөлөл 450 ахмад “Эрдэнэт” Соёл, урлагийн цогцолборт болсон баярын үйл ажиллагаандаа оролцсон юм.


Энэ үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор ахмад настан С.Лхамжав, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр Б.Чанцал нарыг шагнасныг аймгийн удирдлагууд гардуулан өглөө.


Мөн аймгийн ИТХ-ын шагнал Иргэний төлөө медалиар М.Нямжав, Г.Чимэдчулуун, С.Зүмбэрэл Д.Цэрэндулам, Г.Цэцэгээ, Д.Батаа, П.Бат-Эрдэнэ, Д.Болдбаатар нарыг, Орхон аймгийн Хүндэт тэмдэг”-ээр ахмад настан Н.Батжаргалыг шагналаа.


Орхон аймаг ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, оролцоог дэмжих зорилгоор “Ач санах”, “Анхдагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.



Холбоотой мэдээ