Швейцарын мөсөн голууд 10 хувиар татарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-09-28 17:23:32

БЕРН. /Reuters/. Төв Европын мөсөн голууд урьд хожид үзэгдээгүйгээр хурдацтай хайлж, талбай нь хамгийн ихээр багассан тухай Швейцарын Шинжлэх ухааны академийн Дэлхийн мөсөн гадаргуугийн ажиглалтын хорооноос /SCC/ пүрэв гарагт мэдээлжээ.


Тус хорооноос гаргасан тайланд дурдсанаар, Швейцарын мөсөн голууд хоёрхон жилийн аагим халууны улмаас эзлэхүүнийхээ 10 хувийг алдсан байна. Тодруулбал, 2022 онд 6 хувийг, 2023 онд 4 хувийг тус тус алджээ. Ер нь бол, мөсөн голууд жилд 2 хувиар татарсан тохиолдолд “туйлын ноцтой” гэж тодорхойлж ирсэн байна.


Тайлангаас харвал, 1960-1990 оны хоорондох 30 жилийн хугацаанд хайлсантай тэнцэхүйц хэмжээний мөс сүүлийн хоёрхон жилийн дотор хайлж үгүй болсон байна. Өвөлдөө цас багатай, зундаа хэт халсан нь ийм нөхцөл байдлыг үүсгэсэн гэж тайланд дүгнэжээ. Үүний зэрэгцээ олон жижиг мөсөн голууд алга болжээ.

 


Холбоотой мэдээ