Кураш бөхийн дэлхийн аварга Ц.Батцэцэг хагас шигшээд шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "Ханжөү-2022" Азийн XIX наадмын 8 дахь өдөр кураш бөхийн эрэгтэй 81, эмэгтэй 70 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна.
81 кг-д Хадбаатарын Дашзэгвэ барилдаж, эхний тойрогтоо Тайванийн Хуан Чун Тад ялагдаж, тэмцээнээ
дуусгалаа.
Харин 70 кг-д барилдаж буй кураш бөхийн дэлхийн аварга Ц.Батцэцэг 1/8 шигшээд шалгараад байна. Тэрбээр эхний барилдаанд БНСУ-ын Ан Ес Үлийг, медалийн төлөө Тайванийн Ли Ван Тинийг сөхрүүллээ. Медалийн өнгө хувиргах барилдаанаа Улаанбаатарын цагаар 14:00 цагаас БНХАУ-ын Юү Дантай хийх бөгөөд ялсан тохиолдолд аваргын төлөө хүч үзнэ.