Кураш барилдаанд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-01 18:29:16

Улаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн XIX наадмын кураш бөхийн төрөл хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Эмэгтэйчүүдийн 70 кг жингийн барилдаанд кураш бөхийн дэлхийн аварга Ц.Батцэцэг эхний барилдаанд БНСУ-ын Ан Ес Үлийг, медалийн төлөө Хятадын Тайпэйгийн Ли Ван Тинийг ялсан юм.


Тэрбээр БНХАУ-ын Юү Дантай зооны аваргын төлөө барилдаж ялагдсанаар хүрэл медаль хүртлээ.

Холбоотой мэдээ