Ө.Батцэцэг Азийн наадмын шигшээ тоглолтуудыг шүүнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-02 15:41:01

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны "А", Азийн хөлбөмбөгийн холбооны "Элит" ангилалтай шүүгч Ө.Батцэцэг "Ханжөү 2022" Азийн XIX наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтуудыг шүүхээр боллоо.

 

Хөлбөмбөгийн төрлөөр тивийн хэмжээний томоохон тэмцээний шигшээ шатанд Монгол шүүгч томилогдон ажилласан байгаагүй бөгөөд Ө.Батцэцэг Монгол Улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллахаар болсон анхны шүүгч болж буй юм.

 

Анх 2016 онд шүүгчийн гараагаа эхэлсэн Ө.Батцэцэг 2021 онд Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч болж өдгөө тивийн шилдэг шүүгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. 

 

Холбоотой мэдээ