Байт харваачид эзэн орны багийг хожсоноор шигшээ 8-д шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн наадмын сонгодог
байт харвааны багийн төрлөөр эрэгтэй шигшээ баг 16-д БНХАУ-ын багийг хожлоо.
Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 5:1-ээр талбайн эздийг илүүрхсэн байна.
Хятадын баг энэ онд Туркийн Антальяд болсон Дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн билээ.
Манай залуус шөвгийн 8-ын харваагаа энэ сарын 6-нд Энэтхэгийн багтай цэц мэргэнээ сорих хуваарьтай байна.