Шөвгийн наймд үлдсэн Б.Отгонболд өнөөдөр харвана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-03 10:08:52

Улаанбаатар, аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн наадмын байт харвааны төрөлд сонгодог харвааны ганцаарчилсан ангилалд Б.Отгонболд гурав ялснаар шөвгийн 8-д өрсөлдөх болсон байна.

 

Манай тамирчин эхлээд Ливаны Эл Райесийг 6:0-ээр, дараа нь Японы Такахарү Фүрүкаваг 6:5-аар, Хятадын Тайпэйгийн Тан Чи Чуныг 6:2-оор буулган авснаар шөвгийн наймд Индонезийн Эга Агата Салбабиллатай учраа таарлаа.

 

Б.Отгонболд өнөөдөр 15:20 цагаас харвах юм. 

Холбоотой мэдээ