Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-04 10:06:55

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.


Хуралдаанаар “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын санаачлан боловсруулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, “Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхий сайдын Хөгжлийн түншүүдтэй хийсэн уулзалт, Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан талаарх тэмдэглэл зэргийг хэлэлцэж байна.


Нийт 18 асуудал уг хуралдааны товд багтжээ.

Холбоотой мэдээ